Маркетингийн нэр томъёо ны тайлбар №3
Co-Branding- Хамтын брэндинг. Олонд танигдсан хоёр компаний брэндийн нэрийг нэг бүтээгдэхүүнд ашиглах.
Code Book- Кодын ном. Асуулгын хуудсын хариултуудыг болон оролцогч бүрийн бөглөсөн асуулгын хуудсыг хэрхэн дугаарласан болохыг харуулсан баримт бичиг.
Competition Based Pricing - Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга. Өрсөлдөгчийнхөө маркетингийн үйл ажиллагаа, үнийг баримжаалан үнээ тогтоох.
Competitors- Өрсөлдөгчид. Ижил хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж буй субьектуудыг хэлнэ.
Concentrated Marketing- Төвлөрсөн маркетинг. Зах зээлийг сегментчилж ихэнхдээ бусдын олж анзаараагүй шинэ сегментийг эсвэл зах зээлийн сиймхийг сонгож түүндээ төвлөрөн ажиллах
Эх сурвалж: Д.Баярмаа "Маркетингийн бичил судар"
0 comments:
Post a Comment