Амжилтын түүх №6 "Hilton" Зочид буудлын сүлжээ
Таван тивийг хамарч, 75 улсад 2.5 мянган зочид буудал, клуб, амралтын төв зэрэг бусад байгууллагыг эзэмшдэг Хилтон сүлжээний ажилчдын тоо 70 мянга хол давсан үзүүлэлттэй байна. Санхүүгийн эргэлт есөн тэрбум фунт стерлинг. Энэхүү аварга том сүлжээг байгуулсан хүн нь Конрад Хилтон юм. Зөвхөн тэр л тансаг, сайхан орчинг баячуудаас гадна нийгмийн дундаж орлоготой хүмүүст ойртуулж чадсан гавьяатай. Түүний амьдралын зам ямар байсан бол? Энэ талаар сонирхоё.
Төрөлхийн авьяас
1887 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг "Хилтоныхны зул сар" гэж нэрлэж болно. Яг энэ өдөр Нью-Мексико мужид Август, Мари нарын гэр бүлд тэдний найм дахь хүүхэд Конрад Николсон Хилтон мэндэлжээ.
1907 он тэдний гэр бүлийн хувьд санхүүгийн хямралтай үе байлаа. Август Хилтоны дэлгүүрийн орлого эрс багасч, хоол ундандаа хүртэл гар татах болов. Эцэг, эх нь өөрийн байшингийн зарим өрөөг хүмүүст хөлслүүлэх шийдвэр гаргав. Чухам хэн анх энэ санааг гаргасныг хэн ч мэддэггүй юм. Харин байр хөлслөгчдийг 20 настай Конрад л олж ирдэг байв. Тэрбээр орой болгон гарч хүн хайх бөгөөд цэвэрхэн орчин, өдөр, оройн зоогтой дэн буудалд нэг ам.долларын хөлстэй амрахыг санал болгон явдаг байлаа. Үүний ачаар санхүүгийн хямралаас гарч чадав.
1908 онд Хилтон Нью-Мексикогийн цэргийн их сургуульд элсэн оров. Конрад уулын инженерийн мэргэжилтэй болсон ч аавдаа гэр бүлийнх нь бизнесээ эрхлэхэд нь тусалсаар байлаа.
Харин 1917 онд АНУ Дэлхийн I дайнд оролцоход Конрад сайн дураараа цэрэгт явав. 1918 онд дайн дуусах үед гэр бүлийнх нь байдал тийм ч сайнгүй болсон ажээ. Эцэг нь автомашины ослоор нас барж, Хилтон бие даасан амьдралаа эхэлсэн байна.
Шидэт дохиур буюу зочид буудал
1919 оны долдугаар сард 31 настай Конрад Хилтон Техас мужийн Сиско хэмээх бяцхан хотод иржээ. Тэрбээр өмнөхөн нь жил хүрэхгүй хугацаанд оршин тогтносон банкаа дампууруулж хаячихаад байсан үе. Конрадад ердөө л таван мянган ам.доллар, шинэ банк байгуулах мөрөөдөл хоёр л үлдсэн байв. Энэ л "тээштэйгээ" Хилтон бяцхан хотын Mobley зочид буудалд байрлажээ. Азгүй банкны эзэн буудлын үүдэнд сул өрөөний төлөө бараг зодолдох шахаж байгаа олон хүнийг хараад ихэд гайхав.
Харин буудлын эзэн энэ бүхнээс аль хэдийнэ залхсан байсан бөгөөд эндээс зугтахад бэлэн байжээ. "Шидэт дохиур" ч хэрэгтээ цагт, зөв газраа байж чадсан Хилтоны гарт өөрөө ороод ирэх нь тэр.
Конрадын өөрийн зочид буудалдаа хамгийн түрүүнд хийсэн зүйл нь орны тоог нэмсэн явдал. Энэ нь ч нүдээ олсон хэрэг байв. Дараа нь түүнд зочид буудлын гийчдийг өөрт ашигтай, бусдад хэрэгтэй ямар нэгэн зүйлээр сатааруулах санаа төржээ. Тэрбээр хүлээлгийн танхимыг тойруулан сонин хэвлэл, төрөл бүрийн хувцас, янз бүрийн бараа борлуулах лангуунууд байрлуулсан байна. Хожим нь Хилтон лангуу бүр өөрт нь найман мянган ам.долларын орлого оруулдаг байсан хэмээн ярьсан байдаг.
Конрадын банк асар хурдтайгаар дампуурсаныг мэдэх найз нөхөд, гэр бүлийнхэн нь "Мобли" дахь ажил хэрэг нь ийм гайхалтай явагдана хэмээн зүүдлээ ч үгүй биз. Жилийн дараа гэхэд Хилтон Форт Ворт хотод бас нэгэн зочид буудал худалдаж авлаа. Хожим арай багавтар хоёр буудлын эзэн болж амжив. 1924 он гэхэд Хилтонд өөрийн гараар зочид буудлыг байгуулах хангалттай мөнгө төвлөрсөн байжээ.
Анхны таван од
1925 оны наймдугаар сарын 2-нд 325 өрөөтэй Dallas Hilton зочид буудлын нээлт болов. Энэ үед Хилтон Техас мужид жилд нэг буудал байгуулдаг хэмнэлд орчихоод байлаа. Ажил хэрэг нь урагштай болсоор Конрад хүүтэй болохыг мөрөөддөг болжээ. Бүр гурван хүүхдийн эцэг болно гэдэг бодол толгойноос нь салахгүй байв. 1926 онд 38 настай Конрад Хилтон гурван хүү Николас, Баррон, Эрик нарыг төрүүлж өгсөн Мэри Бэрронтай гэрлэв.
1929 он – Эдийн засгийн хямрал. Хөрөнгийн биржийн уналт. Тухайн үед Америкийн зочид буудлуудын 80 хувь нь дампуурал зарласан юм. Конрад ч эцсээ хүртэл тэмцсээр 1931 онд Hilton Hotels компанийн эрхээ алдахад хүрчээ. Энэ бол сүйрэл байлаа.
Тэгээс зургаан тэг хүртэл...
Хилтоныг дампууруулсан тэр л зүйл өөрийг нь эргээд аварчээ. Тухайн үед зочид буудал эрхлэлт тийм ч ашигтай бизнест тооцогддоггүй байв. Тиймээс Hilton Hotels компанийн шинэ эзэд Хилтонд энэ сүлжээг худалдаж авах санал тавьсан байна. Түүнийг 18 мянган ам.долларын орлоготой компанийн удирдлагаар томилов. Санхүүгийн дэмжлэг авсан Конрад өөрийн зочид буудлуудыг нэг нэгээр нь эргүүлэн авсаар байв. Гурван жилийн дараа буюу 1934 онд тэрбээр гурван зочид буудлаа эргүүлэн аваад байв. Конрад хараат бус байдлыг бүрэн дүүрэн болгох, мөн эхнэрээсээ салахаар эргэлтгүй шийдсэн байжээ. Хилтон өрсөлдөгчдийнхөө буудлуудыг ээлж дараалан худалдан авч, шинийг барьсаар хэсэг хугацаа өнгөрөв. Өрсөлдөгчдөө нугачин дарах үйлдэл нь ч үр дүнгээ өглөө.
Дэлхийн II дайн дуусахад Hilton Hotels компанийн байдал эрс сайжирсан бөгөөд 1949 онд Конрад туйлын мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон байна. Тэрбээр Нью-Йоркийн хамгийн том Waldorf-Astoria зочид буудлыг худалдаж авав. Мөн тэр ондоо өөр улс оронд анхны "Хилтон" байгуулагджээ. Энэ бол Пуэрто-Рикод байгуулагдсан 300 өрөөтэй Caribe Hilton зочид буудал юм.
1960-аад он гэхэд "Хилтон" хамгийн өндөр технологитой зочид буудлын сүлжээ болжээ. 1960-аад оны сүүлээр Конрадын мэдэлд Америк улсад 40 орчим, мөн төдий хэмжээний зочид буудал бусад оронд байдаг байв.
1966 онд 78 настай Конрад бизнесээс хөндийрч суудлаа хүү Баррондаа шилжүүлжээ. Жилийн дараа Конрад Хилтоны "Миний зочин болооч" нэртэй дурсамж хэвлэгдсэн байна. Энэ цагаас хойш тэрбээр өөртөө сэтгэл ханасан саятаны тайван, баяр хөөрт амьдралд умбах болжээ. Жишээ нь, тэр зочид буудлын бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц уншиж, өөрийн нэртэй фонд байгуулж, олон нийтийн арга хэмжээнд оролцдог болжээ. Өөд болохоосоо гурван жилийн өмнө гурав дахь удаагаа гэрлэсэн байна. Тэрбээр 1979 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр анхныхаа "Хилтон"-ыг барьж байгуулсан Далласт өөд болсон юм.
Конрад өөрийн бүх хөрөнгийг Hilton Foundation санд өвлүүлэв. Харин түүний хүү Баррон эцгийнхээ сүүлчийн хүсэлтийг няцаахад бүтэн есөн жил зарцуулж санасандаа хүрсэн юм. Тэгэхээр Америк дахь "Хилтон вант улс" одоо ч түүний гэр бүлийн мэдэлд байдаг билээ.
Хачир:
* Конрад Хилтоныг өрсөлдөгчдөө судалдаг арга барилаас нь болж enthusiastic dealmaker "урам зоригтой бизнесмэн" хэмээн нэрлэжээ. Тэрбээр зочид буудал худалдаж авахаасаа өмнө "нөхцөл байдлыг" нь биечлэн судалдаг байж. Жишээ нь, хэдэн эрэгтэй, хичнээн эмэгтэй үйлчлүүлэгч байна, буудлаас гарахдаа сэтгэл хангалуун байгаа эсэх, хүлээн авах танхим хэр уужим, тэр ч бүү хэл хонгилд хичнээн гэрэл асаж байгааг ч нарийн тодорхойлдог байжээ.
* Хилтон сүлжээний зочид буудлууд зочид гийчдээ стандартчилагдсан үйлчилгээгээрээ хүлээж авдаг байна. Конрад коньякийг тэмдэглэдэг шиг зочид буудлуудыг "од"-оор тэмдэглэдэг анхны хүмүүсийн нэг юм. Хилтоны амжилтын бас нэг хөшүүрэг нь бүх зүйлийг нарийн төлөвлөж, урьдчилан зохион байгуулсан байдаг. Үйлчлүүлэгчдийн ямар ч хүсэл санаандгүй зүйл байх ёсгүй аж. Мөн Конрад зочид буудлын бүх зүйл орлого оруулах хэрэгтэй гэж үздэг байв. Тиймээс буудлын танхим бүрт өглөөний сониноос эхлээд утас, зүү хүртэл гарын дор хэрэглэж болох зүйлс зардаг лангуу байрлуулдаг болжээ.
* Конрад Хилтоны сан жил бүр нэг сая ам.долларын шагнал гардуулдаг бөгөөд ямар ч хүн үүнд нэрээ дэвшүүлж болох аж.
Эх сурвалж: http://sogino.blog.banjig.net

8 comments:
sonirholtoi medeelel bn.. bayarlalaa..
tanai site vneheer heregtei medeelel ihtei yum bnaa. bi zochid buudliin marketing ilvv sonirhol bga tul zochid buudliin marketingiin vndeslegchdiin amjiltiin talaar yag ene hiltontoi adilhan medeellvvdiig tavihiig hvsej bna. bayrallaa
hilton zochid buudal mongold barigdakh yuo bolson be ?
coca cola talaar bichej boloh uu
mongold orj irj gba zochid buudliin cyljeenyydiin tyhai medeelel heregtei bnaaa haanaas olj medej boloh be
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
No Whatsapp: +15177971496.

Post a Comment