Брэнд гэж юу вэ?
Брэнд гэдэг нэр томьёог манайхан маш ихээр ашиглах болсон. Брэнд гэдэг үгийн утгыг Д.Баярмаа багшийн орчуулсан утгаар та бүхэнд хүргэж байна.
Brand- Брэнд. Үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүнийг таних, өрсөлдөгчөөс нь ялгах нэр, лого, загвар, ямар нэгэн шинж чанар, эсвэл эдгээрийн нийлбэр цогц юм. Хэрэглэгчийн хувьд өрсөлдөгч бүтэээгдэхүүнээс тодорхой онцлог шинжээр ялгаран хэрэглэгчийн сэтгэлд хоногшиж чадсан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг илэрхийлдэг.
Brand book- Брэнд нь харагдах байдлаараа хэрэглэгчдэд хэрхэн хүрэхийг нарийн тодорхойлж харуулсан удирдамж бүхий боловсруулагдсан бичиг баримт.
Brand equity- Брэндийн үнэ цэнэ. Хэрэглэглэгчийн бүтээгдэхүүнд хандах хандлагад брэндийн нэрний үзүүлж буй эерэг нөлөлөл. Брэнд нь бүтээгдэхүүнд биет болон биет бус үнэт чанарыг нь бий болгодог.
0 comments:
Post a Comment